HR BLOG
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HR BOOK REVIEW - Номын тойм
- 2022 / 05 / 08
HR BOOK REVIEW 41: Жуди Аппс "Харилцах урлаг" (Өөртөө итгэлтэй харилцаагаар өөрийн амьдралыг өөрчил) НОМЫН ТУХАЙД

Монголын хүний нөөцийн институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй. 



Зохиолч: Жуди Аппс /Judy Apps/ THE ART OF CONVERSATION (Change your life with confident) буюу ХАРИЛЦАХ УРЛАГ (Өөртөө итгэлтэй харилцаагаар өөрийн амьдралыг өөрчилномын товч агуулга 

Зөв харилцах чадвар нь бидний хувьд хэрэгтэй чадвар ч ажил хэрэгч хүний хувьд маш чухал чадвар юм. Банкны менежер, хөрөнгө оруулагч, ирээдүйн үйлчлүүлэгчтэй ярилцсан ч ялгаагүй бизнес эрхлэгчийн хувьд үргэлж сайн харилцагч байх нь чухал. 


Аппсын номын гарчиг нь л бидэнд харилцаа гэдэг урлаг юм хэмээх мэдээллийг өгч байна. Тиймээс бид энэ урлагийн чадвараа хөгжүүлж чадах юм бол амьдрал маань эерэгээр өөрчлөгдөх болно. Ихэнх бизнес эрхлэгчид өөрсдийгөө төрөлхийн сайн харилцагч гэж боддог бол энэ ном танд уг чадвараа улам хөгжүүлэхэд тань туслах болно. 


Өмнө нь харилцааны талаар ном уншиж байгаагүй хүний хувьд Аппсын бичсэн зүйл танд хэтэрхий гүн санагдах боловч харилцах чадвараа чин сэтгэлээсээ хөгжүүлэхийг хүссэн хүмүүс энэ номноос хэрэгтэй бүхнээ болон илүү их зүйлийг олох болно.


Аппс бүх зүйлийг батгаасан гэж хэлэх нь энэ номыг дутуу үнэлсэн хэрэг болно. Харин Аппс эхлээд чин сэтгэлийн харилцан ярианы талаар ярьж, дараа нь хүмүүстэй холбогдож сайн асуулт асуух нь, түүнчлэн хүн бүрийн сурахыг хүсдэг сайн сонсогч болох зэрэг зүйлс хэр чухал болохыг зааж өгнө.


Та өөр номтой андуурч эсвэл эргэлзэх хэрэггүй. Энэхүү ном бол таны уншиж байсан "Хэрхэн үүнийг хийх вэ?" гэх мэт гарчигтай зааварчилгааны номноос огт өөх бүтээл.


Энэ бол харилцаа хэмээх зүйлийг нарийн судалсан судалгааны тойм юм. Гэхдээ бодит амьдралын жишээ, ойлгоход амар бичилт зэрэг нь Аппсын энэхүү ном уншигчдад харилцаа хэмээх чадварыг гаргууд сайн эзэмшигч болоход бодитоор нөлөөнө.


/Жич: Энэхүү ном Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдээгүй болхыг анхаарна уу/ 
Бусад НОМЫН ТОЙМ-ыг эндээс уншиж танилцана уу? #HRBookReview #MHRII #HRMongolia #МХНИ 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 28
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 23
-2022 / 06 / 04
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 18
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 06
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
HR Фото